Хүүхдийн мөнгийг олгохдоо хүүхдээ вакцинд хамруулсан байх, эцэг, эх нь ажил эрхэлдэг байх зэрэг шаардлагуудыг тавих санал гаргажээ

0

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд шаардагдах төсвийг төсөвт суулгахаар болсон талаар мэдээлэв. Мөн хүүхдийн мөнгийг Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар буюу нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болжээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

Ажлын хэсгийн түвшинд 2-3 хувилбар яригдаж, Засгийн газраас өргөн барьсан нийт хүүхдийн 91 хувьд нь олгох хувилбар дээр санал нэгдсэн. Халамжаа бодлогоо хөдөлмөр эрхлэлттэйгээ холбоё гэдэг дээр гишүүд маань санал нэгдэж байна. Ажлын хэсгийн түвшинд дэмжигдээгүй ч 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авах хүүхдийн эцэг, эхчүүдэд тодорхой хэмжээний шаардлага тавих санал гарсан.

Тухайлбал, хүүхдээ вакцинд хамруулсан байх, ЕБС-д сурдаг байх, эцэг, эх нь ажил хийдэг байх, эсхүл хөдөлмөрийн биржэд 6 сар бүртгэлтэй, ажил хайх гэж эрэлхийлсэн зэрэг зохицуулалт хийе гэсэн санал гарсан.  Ажлын хэсгийн түвшинд энэ саналууд дэмжигдээгүй.

Гэхдээ халамжаас зарцуулах зардал болгон эргээд эдийн засагтаа үр өгөөж болдог гаргалгааг гаргах шаардлагатай байна.

Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x