“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд аймгууд нэгдсээр байна

0


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд аймгууд нэгдсээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид нэгдэхээ илэрхийлсээр байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тэргүүтэй Ажлын хэсэг Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллан, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо.

Зөвлөгөөнөөр үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа. Мөн Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, иргэдийн саналыг сонсов.

Орон нутгийн удирдлагууд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг улам  эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарахаа   илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр бүх аймагт зохион байгуулах юм.



Ерөнхийлөгч

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x