Хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллах сургалт явагдаж байна

0


     Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дахь Эрдэнэт хотын хаягдлын төвлөрсөн цэгийн хогийг хумих, булшлах, нөхөн сэргээх ажлыг Эрдэнэт үйлдвэр энэ сарын 01-ээс хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэж байна. 

Сүүлийн 10 жилд Орхон аймгийн хүн ам 16, аж ахуйн нэгж 71, айл өрх 16 хувь өссөнтэй холбоотойгоор хогийн цэгт буух хог хаягдлын хэмжээ 76 хувиар өсчээ. 45 дахь жилдээ ашиглаж буй хог хаягдлын нэгдсэн цэгийн үндсэн талбай 80,3 га боловч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын буруутай үйлдэл, салхи шуурганаас болж 180 гаруй га талбайд тархаж, орчныг бохирдуулж, хүн амын эрүүл мэнд, мал амьтны хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөхуйц нөхцөл байдал үүссэн байсан юм. Эрдэнэт үйлдвэр 24.1 га талбайн хогийг KOMATSU 47, KOMATSU D-275A-5R маркийн хоёр бульдозероор 10 өдрийн турш түрж хумин 69 сая төгрөгийн ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэлээ. Орхон аймгийн Хот тохижуулах газартай хамтарсан энэхүү ажил цаашид ч үргэлжилнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн А.Одонтуяа мэдээллээ.    



 



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x