Органик сүүн бүтээгдэхүүнийг 4 улирлын турш үйлдвэрлэж байна

0


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өнгөрсөн оны 6 сараас эхлэн манай улсад Хүнсний хувьсгал хийх томоохон хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр дотоодын хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр /2023.01.23/ сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй “Милкмэн” компанийн үйлдвэрт ажиллалаа.

Монголчууд эртнээс сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн уламжлалтай ч, сүүлийн жилүүдэд хүн амын дундах сүүн бүтээгдэхүүний хэрэглээ эрс багассан гэж үздэг. Мөн органик сүүн бүтээгдэхүүн боловсруулж, худалдаалдаг, стандартын шаардлага хангасан үйлдвэр ховор байдаг нь үүнд нөлөөлдөг. Тэгвэл 4 улирлын турш органик бүтээгдэхүүн боловсруулж, хэрэглэгчдэд хүргэдэг “Милкмэн” компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: “Милкмэн” компани нь 2 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 130 гаруй тогтмол үйлчлүүлэгчтэй, өдөрт 1.5 тонн сүүгээр 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

“Милкмэн” брэндийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Амарбуян: Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр, үйлчилгээ шинээр эрхэлж буй компаниудад олон бэрхшээл тулгарч байна. Тухайлбал: Боловсронгуй сав, баглаа боодлыг дотоодоосоо худалдан авах боломжгүй, татварын бодлого ойлгомжгүй, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чаддаггүй зэрэг нь томоохон бэрхшээл болдог. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үйлдвэрлэгчид бидний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх эрх зүйн боломжууд бий болсон талаар мэдээлэл өгсөнд талархаж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x