Монгол охин оюун ухаанаараа Азийн аварга боллоо – Sergelt.mn

0


Шатрын “Хан-Алтай” клубын тамирчин Эрдэнэбаярын Хүслэн Индонези улсад болж буй азийн аварга шалгаруулж өсвөрийн шатарчдын тэмцээнд түрүүлж, аваргын алтан медаль хүртжээ.

Түүний аав Г.Эрдэнэбаяр “Миний охин Төв аймаг, Хан-Алтай клубын шатарчин Э.Хүслэн Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж буй Өсвөрийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд үндсэн төрөлд 9 өргөөс 7.5 оноо авч 1-р байр алтан медаль хүртэж Олон улсын шатрын холбооны мастер /WFM/ цолны болзол хангалаа. Охиндоо баяр хүргэе. Анхны багш NМ И.Ганбаатар, GM Д.Шаравдорж багшдаа баярлалаа” хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x