Монголын Хөрөнгийн Бирж – “СЭНДЛИ БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

0


Мэдээ мэдээлэл



2023-01-24 10:38:06

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн A/3 тоот тушаалаар бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 85,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 01 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.


”Сэндли Бонд”-ын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 


Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x