Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөн Орхон аймагт эхэллээ

0


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн аймгуудад тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ боллоо.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамОрхон аймгийн Засаг даргын Тамгын газарОрхон аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 16 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа. ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “МУ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга хэмжээ”-ны талаар, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтолцоо” сэдвээр, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x