“ГЭГЭЭН СУМАДИ” сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

0


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн нээлтийн ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймагт ажиллаж байна.

Өнөөдөр /2022.11.02/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Шинэ суурьшилийн бүсийн Гэгээн Сумади сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь энэ хичээлийн шинэ жилд 400 гаруй сурагчтай, 280 гаруй цэцэрлэгийн хүүхдүүдтэйгээр хичээллэж байна.

Нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус сургууль нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд цэвэр агаарт, СӨБ, бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгох боломжтой болсон нь энэ бүс, байршилдаа голлох давуу тал болж байгаа юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x