Африкийн Марокко анх удаагаа Украин руу танкийн багцыг илгээжээ

0

-Украин улс Чех улсад шинэчлэгдсэн Т-72Б танкуудыг Марокко улсаас хүлээн авчээ-

Чехийн Excalibur Army-д шинэчилсэн Т-72В танкийн багцыг Марокко улс Украинд хүлээлгэн өгчээ. Энэ тухай Алжирын Menadefense сайтад бичжээ.

20 орчим танкийн багцыг Украин дахь байлдааны бүс рүү аль хэдийн илгээсэн байна. Энэ нь Африкийн улсаас Киевт цэргийн тусламж үзүүлсэн анхны тохиолдол аж. Мароккогийн арми энэ техникийг 1999-2000 онд Беларусаас худалдаж авсан. Нийт 148 ширхэг Т-72 танк, 136 ширхэг Т-72Б танк, 12 ширхэг Т-72БК танк худалдаж авсан байдаг гэнэ.

“Menadefense” агентлагийн мэдээлснээр, Мароккогийн эрх баригчид Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэрийг АНУ-аас зохион байгуулсан 2022 оны дөрөвдүгээр сард Германы Рамштайн агаарын баазад болсон Барууны орнуудаас Киевт цэргийн тусламж үзүүлэх талаар зөвлөлдсөн  уулзалтын үеэр гаргасан байна. Хойд Африкийг төлөөлж буй улсууд нь Тунис, Марокко байжээ.

Өмнө нь Герман улс Украинд “Leopard” танк нийлүүлэхгүй гэсэн шийдвэр АНУ-ын уур бухимдлыг төрүүлсэн гэж мэдээлсэн. Талуудын хоорондын зөрчилдөөн Германы Рамштайн баазад болсон уулзалтын үеэр Пентагоны тэргүүн Ллойд Остин германыг итгүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм.

Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x