Архангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлалаа

0


“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймаг орон нутгууд өөрийн онцлогтоо тулгуурлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад байна. Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаас 2023 оныг “Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлалаа. Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Захирамжаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний жилийн төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг томиллоо. Ажлын хэсэг дараах зургаан чиглэлд төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал:

  • Мал аж ахуйн үйлдвэрлэл
  • Газар тариалангийн үйлдвэрлэл
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэл
  • Жижиг дунд үйлдвэрлэл
  • Хүнсний эрүүл ахуй
  • Стандарт, хэмжил зүй

Жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөөнд аймгийн 19 сум, холбогдох газар, агентлагуудын саналыг тусгасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйн чиглэлийн ажлууд он гараад хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, хуванцар савны хэрэглээ ба хүнсний аюулгүй байдлын чиглэлээр аймгийн зах, нийтийн худалдааны төвийн цагаан идээний худалдаачид, Булган сумын малчин эмэгтэйчүүдэд гурван удаагийн сургалтыг аймгийн ЗДТГ, ХХААГ-аас зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” хөтөлбөрийн хүрээнд өндөр бүсийн долоон сумын 45 өрхийг долоон төрлийн ган саваар хангаад байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x