“Агин өндөг” ХХК аймгийнхаа итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам бүтээгдэхүүнийхээ дээжийг өгч шинжилгээгээр баталгаажсан өндгийг нийтийн хэрэгцээнд нийлүүлж байна

0


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа өндөгний аж ахуй эрхэлж, нутгийн иргэдийг өдөр бүр шинэ өндгөөр хангаж шинэ ажлын байрыг бий болгож буй нутгийн үйлдвэрлэгч “АГИН өндөг” ХХК-ийн тахианы аж ахуйтай танилцлаа.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт байрлалтай “Агин” өрхийн шувууны аж ахуй нь нийт 2500 өндөглөгч тахиатай, өдөрт 2400 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг. Аймгийнхаа итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам бүтээгдэхүүнийхээ дээжийг өгч шинжилгээгээр баталгаажсан өндгийг нийтийн хэрэгцээнд нийлүүлж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x